Хүүхэд багачуудын оюуныг дэмжсэн хамтын ажиллагаа Сэлэнгэ аймгийн Мандал сумаар үргэлжлэв
Хүүхэд багачуудын оюуныг дэмжсэн хамтын ажиллагаа Сэлэнгэ аймгийн Мандал суманд үргэлжиллээ. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Мандал сумын ЗДТГ-тай хамтран шатар, даамны аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, хүүхдүүддээ баяр баясал, оюуны өрсөлдөөн хосолсон нэгэн онцгой өдрийг бүтээлээ💛

♟️Шийдэмгий нүүдэл, гүн бодол гээд энэ өдөр бяцхануудаасаа маш олон сэтгэл хөдлөл, үйлдлүүдийг харлаа. Урам зориг, итгэлээр дүүрэн өрсөлдсөн оролцогч хүүхдүүддээ сэтгэлийн бэлэг гардуулж, хамтран зохион байгуулсандаа баяртай байна.



"Бэрс Финанс" санхүүгийн байгууллага хүүхдийн оюуны хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа, оролцоо, дэмжлэгээ цаашид ч үргэлжлүүлсээр байх болно.
Ирээдүй болсон бяцханууддаа эрүүл энх, цалгисан аз жаргалыг хүсье ✨