Share Now

"Дархан марафон 2025"-д оролцлоо
post image
5 км зайд гүйн амжилттай бариандаа орлоо

Өнөөдөр буюу 2025 оны 5 сарын 31-ны өдөр Дархан хотод зохион байгуулагдсан "Дархан Марафон 2025" бүх нийтийн гүйлтэд Дархан салбарын ахлах менежер Энхтүвшин болон салбарын менежер Мөнхмаа нар оролцож, 5 км зайд амжилттай гүйн бариандаа орлоо.

Уг марафон нь жил бүр зохиогддог ч цар тахлын үеэс хойш 3 жил завсардаад байсан бөгөөд энэ удаагийн бүх нийтийн гүйлтэд оролцохоор 10,000 гаруй хүн цугласан байна. Өөрийгөө ялан дийлж, эрүүл амьдралыг хэв маягаа болгон яваа та нартаа баяр хүргэе.