
Гацуур, шинэс, агч гэсэн 3 төрлийн 300 модоор "Мөрөөдлийн төгөл" ойдоо бүл нэмлээ. Ингэснээр бидний тарьсан моддын тоо 24,000 давлаа.

Өнөөдрийн зулзаган модод ирээдүйн саглагар ой. Моддыг байнгын арчилгаан доор ургуулсаар ирээдүйд гэр бүлтэйгээ чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон ойг хамтдаа бүтээж байна.

Байгалиа хайрлан өсөх үнэт хүмүүжил. Энэ өдөр хүүхдүүдтэйгээ хамт мод тарьж, модны ач тусыг таниулан нэг өдрийг цэвэр агаарт өнгөрүүллээ.
Ингэснээр, нэг жилд 8,000 хүний амьсгалах хүчил төрөгчийг үйлдвэрлэх хэмжээний ойг бий болгосон байна. Ирэх 10 жилд гэр бүлээрээ, хамт олноороо, харилцагч нартайгаа хамтдаа ирэх нэгэн ой бий болж байгаад хамт олноороо сэтгэл хангалуун байна. Сайн үйлс бүхэн улам илүү өргөжин тэлэх болтугай.