Ирээдүй болсон үрсийнхээ төлөө өөрсдийн хувь нэмрийг оруулж, хамт олноороо "Өнгө нэмнэ" аяныг үргэлжлүүллээ.
"Бичил глобус" санхүүгийн байгууллага бяцхан үрсийнхээ ирээдүй, сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулахад өөрсдийн хувь нэмрийг оруулах үүднээс "Өнгө нэмнэ" сайн дурын ажлыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаад "Аймагтаа өнгө нэмнэ" уриатайгаар 21 аймагт энэхүү сайн дурын ажлаа үргэлжлүүллээ.
Бидний 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа сайн дурын ажилд нэгдэн, хүүхдийн цэцэрлэг, сургууль, парк зэрэг байршлуудад өнгө сэргээн оролцсон харилцагч, нутгийн ард иргэддээ талархлаа.
Тухайн байршлуудад өнгө нэмснээр хүүхдүүдийн тоглох орчин аюулгүй бас өнгөлөг, тухтай байх нөхцөл бүрдсэн юм.
Хүүхдийн төлөө ӨНГӨ НЭМЬЕ
Бүгдийг биш жижгээс нь эхэлье
Бичил Глобус санхүүгийн байгууллага