Баруун болон зүүн бүсийн менежерүүдээ “Менежерүүдийг мэргэшүүлэх сургалт”-д хамрууллаа.
2002 оноос эхлэлтэй манай байгууллага нь өдгөө нийслэл болон 21 аймгийн хэмжээнд 40 орчим салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд баруун болон зүүн бүсийн салбарын нийт 28 менежерийг “Менежерүүдийг мэргэшүүлэх сургалт”-д хамруулан, сургалт 2 өдрийн турш үргэлжиллээ.
Сургалтын үндсэн зорилго нь байгууллагын соёлыг хэвшүүлэх, санхүүгийн менежмент, зах зээлийн өнөөгийн байдал, чиг хандлага, салбарын дотоод болон шат дараалсан хяналтыг хэрэгжүүлэх үндсэн ажил үүрэгт шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэхэд оршдог ба мэргэжлийн газрын сургалтуудад хамрагдаж, менежерүүд өөрийн арга туршлагаас нэгэндээ хуваалцаж 2 өдрийг үр дүнтэй өнгөрүүллээ.
Сургалт “Мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх сургалт”-уудаар эхэлсэн бол 2 дахь өдрөө L&D академийн мэргэжлийн багш, хамт олны “Харилцагчийн үйлчилгээ” сургалтаар үргэлжилсэн юм.
Түүнчлэн “Эрүүл ажилтан – Ажлын бүтээмж” зорилтын хүрээнд менежерүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамруулснаараа ихээхэн онцлогтой сургалт болж өндөрлөлөө.
Сургалтаар олсон мэдлэг, ур чадвараа өөрийн ажил амьдралд бодитоор хэрэгжүүлж, амжилтаа ахиулахын ерөөл өргөн амжилт хүсье.
"Бэрс финанс" санхүүгийн байгууллага