Share Now

Орон нутгийн ЖДҮ эрхлэгчдийг дэмжих шинэ шатны хамтын ажиллагаа эхлүүллээ
post image
“Бид санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг зөвхөн нийслэлд бус, орон нутгийн бизнес эрхлэгчдэд тохиромжтой хэлбэрээр, зөв цагт нь хүргэхийг зорьж байна"

2025 оны 6 сарын 23-ны өдөр Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв (НӨҮГ)-тэй хамтран, орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, хөгжлийн боломжийг нэмэгдүүлэх зорилготой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн нийслэлд төдийгүй, орон нутагт санхүүгийн хүртээмжийг сайжруулж, бизнесийн өсөлтийг бодитоор дэмжих стратегийн шинэ алхам болж байна. Учир нь, “Бэрс Финанс” ББСБ нь 2017 оноос эхлэн өдгөө 20 салбартайгаар үйл ажиллагаагаа тогтвортой эрхэлж байгаа бөгөөд салбарын 2 нь нийслэлд, үлдсэн 18 салбар нь аймаг, орон нутагт үйл ажиллагаагаа явууж буй юм.


Хамтын ажиллагааны онцлох чиглэлүүдээс дурдвал,

- Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй ЖДҮ эрхлэгчдэд аймаг, орон нутгийн онцлогт нийцсэн зээлийн үйлчилгээ, зөвлөгөө, менторын дэмжлэг
- Орон нутгийн бизнес эрхлэгчид, ялангуяа эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, санхүүгийн боловсролын цогц хөтөлбөрүүд
- Эмэгтэйчүүд, залуусын бизнесийг дэмжих тусгай хөтөлбөрүүд
- Бизнес төлөвлөгөө, зах зээлийн судалгаа, өртөг тооцоололд мэргэжлийн зөвлөгөө үзүүлэх
- Орон нутгийн бүтээгдэхүүнийг сурталчлах чиглэлд хамтран ажиллах юм.

Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах үеэр “Бэрс Финанс” ББСБ-ын гүйцэтгэх захирал Г.Юмсүрэн:

“Бид санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг зөвхөн нийслэлд бус, орон нутгийн бизнес эрхлэгчдэд тохиромжтой хэлбэрээр, зөв цагт нь хүргэхийг зорьж байна.

Бидний хувьд зөвхөн санхүүжилт бус — хамтдаа өсөх, мэдлэгт суурилсан, итгэлцэл дээр тогтсон урт хугацааны хамтын хөгжил байх болно” гэдгийг онцоллоо.

Бэрстэй бол боломжтой...